2012-04-13
ОНЬСОГО
ЖИЛ УЛИРЛЫН ТУХАЙ  
         ОНЬСОГО

Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар
                                                             /жилийн дөрвөн улирал/

Хувилбар: Аав нь зожиг залхуу
Ээж нь эрхэм жаргал
Эгч нь сэрүүн тунгалаг
Хүү нь догшин цагаан
                                                              /жилийн дөрвөн улирал/

Хувилбар: Ээж энхрий сайхан
Аав ярдаг хэрдэг
Хүү зожиг жоорхой
Хүүхэн эрхэм жаргал
                                                              /зун, өвөл, хавар, намар/

Хувилбар: Эцэг нь залхуу
Эх нь хатуу
Хүүхэн нь ...
2012-04-12
т.ө.м
Дараах бодлогуудыг бодоорой.
1.Манайх 80 хоньтой, хониноос 20-иор бага ямаатай, ямаанаас 10-аар дутуу үхэртэй байлаа. Манай үхэр хэд вэ?
2.18:6+9....../7+5/:6                                   /15+6/:6.................18:/14-8/
3.985 гэсэн тоогоор өөр 3 оронтой ямар тоонууд бичиж болох вэ? 



2012-04-12
6 настай хүүхэд/ эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө/
6 НАСТНЫ ОНЦЛОГ
6 настай хүүхдэд зориулав.   

     Ирэх намар хүүхэд нь сургуульд элсэн суралцах гэж буй эцэг эхчүүдийн толгойд “Үсэг нүдлүүлдэг юм билүү”, “Юу ч болсон бэлтгэлд явуулъя байз” гэх мэт бодол эргэлдэж байгаа болов уу. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд бяцхан багачууд маань эрдэм ном сурах хүслээр дүүрэн сургуульд ирж, анхны багштайгаа учирч А үсгийн ацаг таньж эхэлдэг билээ. Судалгаанаас үзэхэд нэгдүгээр ангид уншиж, бичдэг, бүүр аравын дотор бодож сурсан хүүхэд ч мэр сэр (2-4 хүүхэд) орж ирдэг байна. Зарим эцэг эх хүүхдээ хэнээс ч дутахгүй хүн байлгах, хурдан том хүн болгох,...
2012-04-11
цээж бичиг

Нүдлэх цээж бичиг

Түргэн гар 
1.4-5 удаа уншаад, утгыг нь сайн ойлгон аав ээждээ ярьж өгөөрэй. 
2. 2 удаа хуулаад, цээжээр бичээрэй. 
3. Ойлгосноо зургаар үзүүлээрэй.
Оройн хоол болмогц л Баадайн хоёр гар аль хэдийн аяга халбага зэхчихсэн байдаг аж. Нэг орой хоолны дараа ээж нь Баадайг дуудаж:
- Миний хүү аяга халбага угааж цэвэрлэ гэхэд дуугарсангүй гэнэ. Гэтэл дүү нь:
- Ээж ээ , ахын хоёр гар алга болжээ гэв. Ээж нь ирээд үзвэл, Баадай дээлээ нөмрөөд хоёр гараа өмднийхөө халаасанд хийчхээд хэнэггүй зогсож байжээ.

...
2012-04-10
АМЖИЛТТАЙ СУРАХ НЬ
Амжилттай сурах 10 зарчим            

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байх, мэдлэг эзэмших, өөрийн сонирхлоо хөгжүүлж ажилла. Хүн өөртөө итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.

2. Анхаарлаа төвлөрүүлж сур.Хэрэв та ганц мөч л өөр зүйлд анхаарлаа хандуулахад цаашдаа онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрнэ. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний “Шинжлах ухаанд бүх зүйлийн 1%-ийг авяасааро, 99%-ийг хичээл зүтгэлээ...