2012-04-22
зүйр үг
Улс орон бүрт өөр өөрийн зүйр үг байдаг. Монгол ардын зүйр цэцэн үг нь амьдралын хар ухаан, сургамж, үнэлэмжийг шингээсэн байдгаараа бусад улс орны зүйр үгтэй ач холбогдлоороо төстэй ч Монгол хүний ахуйн ухаантай холбоотойгоороо онцлог ач холбогдолтой билээ. Ардынхаа зүйр үгээс суралцацгаая. 

Монгол ардын зүйр цэцэн үгс: Хүн

Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил

Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон

Архичин хүн галзуу хүн адил

Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон

Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ

Хувьтай хүн 
Хур ...
2012-04-21
мэдээлэл
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТУХАЙ
    Өмнийн цэнхэр говь нутгийн үзэсгэлэнт байгалийн тогтоц, газрын хэвлий дэхь баялаг нь хэн хүний харааг өөрийн эрхгүй булаан, гадаад дотоодын зочид гийчдийг урин дууддаг энэхүү ер бишийн сайхан нутгийг дэлхийн эрдэмтэн мэргэд судалж  дэлхийн энергийн төв болохыг баталснаар Монголдоо төдийгүй дэлхийд танил болоод байна. Ухаанаа арвижуулж, биеэ ариусган, хүч авах хүсэлтэй зон олны хөл энэ нутгаас тасрахгүй.
Засаг захиргааны нэгж:
Өмнөговь  аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 15 сумтай, 53 багтай. Аймгийн төв Даланзадгад хот.
Га...
2012-04-19
сургамжит өгүүллэг
Бие дааж уншаарай                                Ангийн багш

Нэгэн удаа багш шавь нартаа хандан, ангидаа байгаа бүх сурагчдын нэрсийг хоёр хуудсан дээр жагсаагаад нэр бүрийн ард зай үлдээхийг хүсэв.Багш хүүхдүүдийг бие биенийхээ талаар бодож явдаг хамгийн сайхан зүйлсийг нэр бүрийн ард бичих даалгавар өгчээ. Хичээлийн хамгийн сүүлийн цаг байсан тул хүүхэд бүр тайван гэгч нь өөр өөрсдийн ажлаа дуусгаад, багшид хураалгаж, гэртээ харьцгааж байлаа. 
Ингээд багш долоо хоногийн эцсээр хүүхэд тус бүрийн нэр дээр ангийнх нь хүүхэд, өөрийнх нь тухай юу гэж бодож явдаг болохыг жагсаан бичсэн цаас...

2012-04-16
минутны уншлага хийгээрэй

Ах дүү хоёр

 
Ах дүү хоёр байж гэнэ. Ах нь гурван настай, дүү нь нэг настай юмсанжээ. Ах нь дүүдээ туйлын хайртай, цаг ямагт дүүтэйгээ наадна. Дүүгээ унтах, хэвтэх, уйлах, орилоход нь сувилан зугаацуулна. Ийнхүү ээждээ их л тустай эрхэм сайн хүү билээ.
Гэвч насан балчир, хашир томоогүй тул байн байн эндүү ташаа зүйл олонтаа үйлдэнэ. Нэг өдөр эх нь хүүгээ унтуулаад үнээгээ саахаар гарч одоход ах нь дүүгийнхээ дэргэд сууж өлгийг нь хөдөлгөж ... сувилан унтуулж байтал дүүгийн нь нүүрэнд ялаа суугаад тайван нойрсуулдаггүй гэнэ.
Ах нь гараараа ялааг үргээх гэтэл нэг ялаа хацарт нь шигдээд н...
2012-04-15
4ангийи тест

Математикийн хичээлээр 4-р ангийн суралцагчдаас авах тест  I

1.      Стандарт хэлбэрээр бич.

Нэг сая далан мянга арван хоёр

А. 10070012                B. 17000012                    C. 1070012                       D. 1012070

2.      Тоог мянгатаар тоймло. ( 689745 )

А. 689000                      B. 690000            C. 689700                D. 700000

3.      Хоёр хотын хоорондох зай 2700км. 2хотоос угталцан гарсан 2 машины нэг нь цагт 80км хурдтай явдаг ба тэд 18 цагийн дараа уулзжээ. Нөгөө машины хурдыг ол.

    А. 75км             В. 85км               C. 70км                D. 80км

4.      7...

2012-04-14
дүрэм
уншиж мөрдээрэй                      ГЭЭГДЭХ ЭГШГИЙН ДҮРЭМ

Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрэм ёсоор шаардагдахгүй болж, хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Эгшиг гээгдэх гурван тохиолдол байна. Үүнд:

1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.

2. И-ээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө...