уншиж мөрдээрэй ГЭЭГДЭХ ЭГШГИЙН ДҮРЭМ
Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрэм ёсоор шаардагдахгүй болж, хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Эгшиг гээгдэх гурван тохиолдол байна. Үүнд:
1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.
2. И-ээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.
3. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр-х-үсрэх гэх мэт.
Гажилт:
1. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт.
2. Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй.Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрэм ёсоор шаардагдахгүй болж, хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Эгшиг гээгдэх гурван тохиолдол байна. Үүнд:
1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.
2. И-ээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.
3. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр-х-үсрэх гэх мэт.
Гажилт:
1. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт.
2. Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй.
3. Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт.
Анхаарах зүйл:
• Сонин хэвлэл, ном зохиол дээр “сурагчиддаа”, “нөхөддөө” гэх мэт алдаатай үгс маш элбэг таардаг. Гээгдэх эгшгийн дүрэм ёсоор “сурагч” гэсэн нэр үндэс дээр олон тооны “д” дагавар залгахдаа “и” эгшиг жийрэглэж, “сурагчид” гэсэн нэр үндэс үүснэ. Үүн дээр өгөх оршихын тийн ялгалын “д” нөхцөл залгахад үгийн эцсийн “и” эгшиг гээгдэх эгшгийн дүрэм ёсоор гээгдэж, шинээр үүсэх үндсийн эцсийн гийгүүлэгчийн урд “а” эгшиг жийрэглэнэ. Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнт гээж бичсэн эгшгийг сэргээж бичдэггүй. Тиймээс хамаатуулахын “аа” залгавар залгахдаа “сурагчдадаа” хэмээн бичнэ. Жишээлбэл: нөхөд-нөхдөд-нөхдөдөө, хамтар-хамтрал-хамтралаар гэх мэт.
• Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх, мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, үйлт нэрийн “х”-гийн өмнөх эгшиг, дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй “и” эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.
ДАРААЛСАН ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ
Дараалсан гурван гийгүүлэгчийн гурав дахь нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг бөгөөд түүний арын ялгах балархай эгшгээр үг төгсгөвөл тэр ялгах эгшиг сонстохгүй тул н ба г-ийн өмнө богино эгшиг бичнэ. Үүнийг дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм гэнэ. Жишээлбэл:
1. Аньсага, бортого, ганзага, жинхэнэ, зулзага, оньсого, турсага, хавтага, харцага, хоромсого, хундага, чагтага, чандага, чогчиго, эрдэнэ, янзага гэх мэт цөөн нэр үг байна.
2. Цаг заах үйл үгийн одоо, ирээдүй цагийн –на, -нэ, -но, -нө нөхцлийг давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичнэ. Жишээлбэл: манд-на-мандана, мөлх-нө-мөлхөнө, орш-но-оршино гэх мэт.
Дээрх хоёр тохиолдлоос бусад үгэнд балархай эгшгийн дүрмийг зөрчихгүй бол 3 ба 4 гийгүүлэгч дараалан орж болно. Жишээлбэл: урсга, ястны, эмхтгэх, цомхтго, төрөлхтний, эрхтний гэх мэт.
ҮЙЛ ҮГИЙН ҮНДЭС ҮҮСГЭХ “Л” ДАГАВАР
1. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: тагла, нэрлэ, төлөвлө гэх мэт.
2. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө нь бичнэ. Жишээлбэл: дансал, хагасал, нотол гэх мэт.
Гажилт: Хэрэв –л дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал –л дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: үндэс-үндэслэ, хавтас-хавтасла, идэш-идэшлэ, холтос-холтосло гэх мэт.
Анхаарах зүйл: Олонх сонин хэвлэлд “мэдээллэв” гэсэн алдаатай үг бичигдсэн харагддаг. Энэ үгийн бүтцийг задалж үзье. “мэд” гэсэн үйл үгийн үндэс дээр нэр үгийн үндэс үүсгэх “ээ” дагавар залгаж, “мэдээ” гэсэн нэр үг үүснэ. Энэхүү нэр үндэс дээр үйл үндэс үүсгэх “л” дагавар залгаснаар “мэдээл” гэсэн үйл үг үүсч байна. Нэгэнт үйл үгийн үндэс үүссэн болохоор араас нь үйл үгийн цаг заах нөхцөл залгахдаа дахин “л” залгах шаардлагагүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “мэдээллэв” биш “мэдээлэв” гэж бичих нь зөв бичих дүрмэнд нийцэж байна.
3. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд –л дагавар залгахдаа зөөлний тэмдгийг и болгоод –л дагаврыг шууд залгана. Жишээлбэл: цохь-цохил, барь-барил, хань-ханил гэх мэт.
4. Эгшгээр төгссөн үгэнд –л дагаврыг эгшиггүй залгаж бичнэ. Жишээлбэл: тоо-тоол, цай-цайл, хөө-хөөл гэх мэт.
ЭГШИГТ ГИЙГҮҮЛЭГЧ:
М, н, г, л, б, в, р Эдгээр 7 гийгүүлэгч үсэг үгэнд орохдоо өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигддэг учир эгшигт гийгүүлэгч гэнэ. Жишээлбэл: газар, тохом, хөдөлмөр, гарав, үзэл гэх мэт. Эгшигт гийгүүлэгчдийг цээжлэх хялбар арга нь “Монгол баавар” юм.
ЗАРИМДАГ ГИЙГҮҮЛЭГЧ:
Д, т, ж, з, с, ш, ц, ч, х Эдгээр 9 гийгүүлэгч үсэг үгэнд эгшигтэй, эгшиггүй хоёр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ.
Заримдаг гийгүүлэгч нь эгшигт гийгүүлэгчийн дараа өмнө, хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: Ховд, хагд, амт, тэвш,үзэмж гэх мэт.
Гажилт: Үйлт нэрийн ирээдүй цагийн “х” нөхцлийн өмнө заавал эгшиг бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй. Жишээлбэл: өгөх, явах, олох гэх мэт.
Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: модот, бусад, эзэд, ахад, эцэс, анжис гэх мэт.
Гажилт: Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө, хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.