Улс орон бүрт өөр өөрийн зүйр үг байдаг. Монгол ардын зүйр цэцэн үг нь амьдралын хар ухаан, сургамж, үнэлэмжийг шингээсэн байдгаараа бусад улс орны зүйр үгтэй ач холбогдлоороо төстэй ч Монгол хүний ахуйн ухаантай холбоотойгоороо онцлог ач холбогдолтой билээ. Ардынхаа зүйр үгээс суралцацгаая.
Монгол ардын зүйр цэцэн үгс: Хүн
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Архичин хүн галзуу хүн адил
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Хувьтай хүн
Хур борооноор
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хүн хувцсаар
Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр