ЖИЛ УЛИРЛЫН ТУХАЙ ОНЬСОГО
| Аав нь амгалан тайван Ээж нь цэнгэл сайхан Хүүхэн нь гунхал сайхан Хүү нь ширүүн хар /жилийн дөрвөн улирал/
Хувилбар: Аав нь зожиг залхуу Ээж нь эрхэм жаргал Эгч нь сэрүүн тунгалаг Хүү нь догшин цагаан /жилийн дөрвөн улирал/
Хувилбар: Ээж энхрий сайхан Аав ярдаг хэрдэг Хүү зожиг жоорхой Хүүхэн эрхэм жаргал /зун, өвөл, хавар, намар/
Хувилбар: Эцэг нь залхуу Эх нь хатуу Хүүхэн нь чанга Хүү нь савсаг /жилийн дөрвөн улирал/
Өег цатгалан аав Хатуу хахир ээж /зун, хавар/
Агар зандан мод Арван хоёр мөчиртэй Мөчир бүр нь гучин навчтай Навчны дээд тал нь шар Доод тал нь хар /жил,сар, өдөр, шөнө/
Алсаас ирсэн Арвин даавууг Алдалж үзэхэд арван хоёр Амлаж үзэхэд Гурван зуун жар /жил, сар, хоног/ | | Хуудас : 1 2 3 4 5 |
| | 
 | |