2012-04-13
ОНЬСОГО
ЖИЛ УЛИРЛЫН ТУХАЙ  
         ОНЬСОГО

Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар
                                                             /жилийн дөрвөн улирал/

Хувилбар: Аав нь зожиг залхуу
Ээж нь эрхэм жаргал
Эгч нь сэрүүн тунгалаг
Хүү нь догшин цагаан
                                                              /жилийн дөрвөн улирал/

Хувилбар: Ээж энхрий сайхан
Аав ярдаг хэрдэг
Хүү зожиг жоорхой
Хүүхэн эрхэм жаргал
                                                              /зун, өвөл, хавар, намар/

Хувилбар: Эцэг нь залхуу
Эх нь хатуу
Хүүхэн нь чанга
Хүү нь савсаг
                                                              /жилийн дөрвөн улирал/

Өег цатгалан аав
Хатуу хахир ээж
                                                              /зун, хавар/

Агар зандан мод
Арван хоёр мөчиртэй
Мөчир бүр нь гучин навчтай
Навчны дээд тал нь шар
Доод тал нь хар
                                                             /жил,сар, өдөр, шөнө/

Алсаас ирсэн
Арвин даавууг
Алдалж үзэхэд арван хоёр
Амлаж үзэхэд
Гурван зуун жар
                                                            /жил, сар, хоног/

Хуудас : 1 2 3 4 5
 Таны рекламны зай

Таны рекламны зай

 Санал асуулга
УИХ-н гишүүдийг сонгогчид буцаан татах эрхтэй байж болох уу
Тийм эрхтэй бол сайн байна
Тийм эрхтэй байх шаардлагагүй
Надад улс төр хүртээлгүй


 Зочны дэвтэр
Санал хүсэлт
  
  Таны рекламны зай  
  
Copyright © Medeelel.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.2005- 2012 он
Medeelel.mn | Үйлчилгээ | Холбоо барих

Бичсэн: anhaa | цаг: 10:15 | Бие даалтын даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax