2012-04-22
зүйр үг
Улс орон бүрт өөр өөрийн зүйр үг байдаг. Монгол ардын зүйр цэцэн үг нь амьдралын хар ухаан, сургамж, үнэлэмжийг шингээсэн байдгаараа бусад улс орны зүйр үгтэй ач холбогдлоороо төстэй ч Монгол хүний ахуйн ухаантай холбоотойгоороо онцлог ач холбогдолтой билээ. Ардынхаа зүйр үгээс суралцацгаая. 

Монгол ардын зүйр цэцэн үгс: Хүн

Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил

Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон

Архичин хүн галзуу хүн адил

Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон

Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ

Хувьтай хүн 
Хур ...
2012-04-12
т.ө.м
Дараах бодлогуудыг бодоорой.
1.Манайх 80 хоньтой, хониноос 20-иор бага ямаатай, ямаанаас 10-аар дутуу үхэртэй байлаа. Манай үхэр хэд вэ?
2.18:6+9....../7+5/:6                                   /15+6/:6.................18:/14-8/
3.985 гэсэн тоогоор өөр 3 оронтой ямар тоонууд бичиж болох вэ? 



2012-04-11
цээж бичиг

Нүдлэх цээж бичиг

Түргэн гар 
1.4-5 удаа уншаад, утгыг нь сайн ойлгон аав ээждээ ярьж өгөөрэй. 
2. 2 удаа хуулаад, цээжээр бичээрэй. 
3. Ойлгосноо зургаар үзүүлээрэй.
Оройн хоол болмогц л Баадайн хоёр гар аль хэдийн аяга халбага зэхчихсэн байдаг аж. Нэг орой хоолны дараа ээж нь Баадайг дуудаж:
- Миний хүү аяга халбага угааж цэвэрлэ гэхэд дуугарсангүй гэнэ. Гэтэл дүү нь:
- Ээж ээ , ахын хоёр гар алга болжээ гэв. Ээж нь ирээд үзвэл, Баадай дээлээ нөмрөөд хоёр гараа өмднийхөө халаасанд хийчхээд хэнэггүй зогсож байжээ.

...