2012-04-19
сургамжит өгүүллэг
Бие дааж уншаарай                                Ангийн багш

Нэгэн удаа багш шавь нартаа хандан, ангидаа байгаа бүх сурагчдын нэрсийг хоёр хуудсан дээр жагсаагаад нэр бүрийн ард зай үлдээхийг хүсэв.Багш хүүхдүүдийг бие биенийхээ талаар бодож явдаг хамгийн сайхан зүйлсийг нэр бүрийн ард бичих даалгавар өгчээ. Хичээлийн хамгийн сүүлийн цаг байсан тул хүүхэд бүр тайван гэгч нь өөр өөрсдийн ажлаа дуусгаад, багшид хураалгаж, гэртээ харьцгааж байлаа. 
Ингээд багш долоо хоногийн эцсээр хүүхэд тус бүрийн нэр дээр ангийнх нь хүүхэд, өөрийнх нь тухай юу гэж бодож явдаг болохыг жагсаан бичсэн цаас...

2012-04-16
минутны уншлага хийгээрэй

Ах дүү хоёр

 
Ах дүү хоёр байж гэнэ. Ах нь гурван настай, дүү нь нэг настай юмсанжээ. Ах нь дүүдээ туйлын хайртай, цаг ямагт дүүтэйгээ наадна. Дүүгээ унтах, хэвтэх, уйлах, орилоход нь сувилан зугаацуулна. Ийнхүү ээждээ их л тустай эрхэм сайн хүү билээ.
Гэвч насан балчир, хашир томоогүй тул байн байн эндүү ташаа зүйл олонтаа үйлдэнэ. Нэг өдөр эх нь хүүгээ унтуулаад үнээгээ саахаар гарч одоход ах нь дүүгийнхээ дэргэд сууж өлгийг нь хөдөлгөж ... сувилан унтуулж байтал дүүгийн нь нүүрэнд ялаа суугаад тайван нойрсуулдаггүй гэнэ.
Ах нь гараараа ялааг үргээх гэтэл нэг ялаа хацарт нь шигдээд н...
2012-04-13
ОНЬСОГО
ЖИЛ УЛИРЛЫН ТУХАЙ  
         ОНЬСОГО

Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар
                                                             /жилийн дөрвөн улирал/

Хувилбар: Аав нь зожиг залхуу
Ээж нь эрхэм жаргал
Эгч нь сэрүүн тунгалаг
Хүү нь догшин цагаан
                                                              /жилийн дөрвөн улирал/

Хувилбар: Ээж энхрий сайхан
Аав ярдаг хэрдэг
Хүү зожиг жоорхой
Хүүхэн эрхэм жаргал
                                                              /зун, өвөл, хавар, намар/

Хувилбар: Эцэг нь залхуу
Эх нь хатуу
Хүүхэн нь ...